• Өнөөдөр 2024-05-13

Өнгөрсөн 24 цагт 1348 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас баржээ

2021-10-11,   373

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1348 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 14 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсaн 1348 хүний 835 нь Улаанбаатарт, 513 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 6477 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 19957 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 10524, хүндэвтэр 6793, хүнд 2133, маш хүнд оноштой 338 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 1348 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188