• Өнөөдөр 2024-05-13

Өнгөрсөн 24 цагт 1665 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас баржээ

2021-10-09,   318

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1665 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 15 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсаaн 1665 хүний 808 нь Улаанбаатарт, 857 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 8845 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 20263 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 11274, хүндэвтэр 6476, хүнд 2191, маш хүнд оноштой 331 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 1665 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188