• Өнөөдөр 2024-05-13

Өнөөдөр явуулын 40 баг, суурин 31 цэгт 4838 иргэнийг дархлаажуулна

2021-10-09,   339

Улаанбаатар хотод өнөөдөр буюу аравдугаар сарын 9-ний өдөр явуулын 40 баг, 31 цэгт 80 багийн 293 эмч, ажилтан ажиллаж, 4838 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.

Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины

  • I тунд 48
  • II тунд 187
  • Нэмэлт сэргээх тунд 1819 хүн хамрагдаж, нийт 2054 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2928 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67151 (75.5 хувь), 16-17 насны 26364 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.

 


Өнөөдөр явуулын 40 баг, суурин 31 цэгт 4838 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188