• Өнөөдөр 2024-05-10

Өнгөрсөн 24 цагт 2410 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас баржээ

2021-10-08,   338

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2410 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 13 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсаaн 2410 хүний 1368 нь Улаанбаатарт, 1042 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 6518 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 20482 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 11413, хүндэвтэр 6578, хүнд 2140, маш хүнд оноштой 351 хүн байгаа юм.

 

 


Өнгөрсөн 24 цагт 2410 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188