• Өнөөдөр 2024-05-10

Өнөөдөр суурин 36 цэгт 3008 иргэнийг дархлаажуулна

2021-10-07,   524

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 36 цэгт 45 багийн 214 эмч, ажилтан ажиллаж, 3008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Вакцинжуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 91,
  • II тунд 261,
  • нэмэлт сэргээх тунд 2045 буюу нийт 2397 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.7 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 2924 жирэмсэн эх, 12-15 насны 67076, 16-17 насны 26338 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

 


Өнөөдөр суурин 36 цэгт 3008 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188