• Өнөөдөр 2024-05-10

Өнгөрсөн 24 цагт 2409 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас баржээ

2021-10-06,   377

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2409 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 14 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсаaн 2409 хүний 1316 нь Улаанбаатарт, 1092 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 7813 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 22158 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 13227, хүндэвтэр 6487, хүнд 2098, маш хүнд оноштой 346 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 2409 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188