• Өнөөдөр 2024-05-10

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 7146 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

2021-10-03,   320

           “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7146 иргэн хандсанаас 6600 удаагийн дуудлага мэдээлэлд амжилттай үйлчилсэн байна. Дуудлагын тоо өмнөх өдөртэй харьцуулахад 11.1 хувиар өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 92 хувьд хувьд амжилттай үйлчилсэн байна.
 
Иргэдээс, Ковид-19 коронавирусийн халдвар авсан иргэд хэрхэн яаралтай тусламж авах вэ, яаж эмнэлэгт хэвтэх вэ зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой хүсэлт, гомдол, тусгаарлах байрны мөнгө буцаах, гадаадаас ирэх нислэг, тусгаарлалтын талаарх асуулт лавлагаа зохилон ирж байна.
 
“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд есдүгээр сард 198.492 дуудлага ирснээс 173.852 буюу 88 хувьд амжилттай үйлчилсэн байна.
 
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 7146 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188