• Өнөөдөр 2024-05-10

ЭМЯ: 2461 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 19 хүн энджээ

2021-10-02,   374

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын нийт 2461 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1298 нь нийслэлд 1163 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор халдвар авсны улмаас 20764 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал хөнгөн 11588 хүндэвтэр 6654 хүнд 2158 нэн хүнд 364 иргэн байна. Харин гэрийн хяналтад 62420 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 8254 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан 19 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ЭМЯ: 2461 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 19 хүн энджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188