• Өнөөдөр 2024-05-11

Өнгөрсөн 24 цагт 2650 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас баржээ

2021-09-30,   410

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2650 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хүндрэлийн улмаас 19 хүн нас баржээ

Коронавирусын халдвар батлагдсан  2650 хүний 1138 нь Улаанбаатарт, 1512 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 6549 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Коронавирусээр өвчилсөн иргэдийн 11424 нь хөнгөн өвчилсөн бол 6765 хүндэвтэр, 2145 хүнд, 390 хүн нэн хүнд байдалтай байна.

 

М.ЖАВХЛАН


Өнгөрсөн 24 цагт 2650 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188