• Өнөөдөр 2024-05-11

Өнөөдөр суурин 24 цэгт 3068 иргэнийг дархлаажуулна

2021-09-30,   410

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 24 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Эдгээр цэгт 33 багийн 185 эмч, ажилтан ажиллаж, 3,068 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 94,
  • II тунд 301,
  • нэмэлт сэргээх тунд 1618 буюу нийт 2013 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2909 жирэмсэн эх, 12-15 насны 66686, 16-17 насны 26224 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.

 


Өнөөдөр суурин 24 цэгт 3068 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188