• Өнөөдөр 2024-05-10

Өнөөдөр суурин 34 цэгт 4012 иргэнийг дархлаажуулна

2021-09-23,   288

Улаанбаатар хотод өнөөдөр буюу есдүгээр сарын 23-нд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 34 цэг 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Эдгээр вакцинжуулах цэгт нийт 55 багийн 272 эмч, ажилтан ажиллаж, 4014 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Тэгвэл нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн

  • I тунд 161,
  • II тунд 462,
  • нэмэлт сэргээх тунд 2145 буюу нийт 2768 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Мөн 2886 жирэмсэн эх, 12-15 насны 66099, 16-17 насны 26044 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

 


Өнөөдөр суурин 34 цэгт 4012 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188