• Өнөөдөр 2024-05-10

Өнгөрсөн 24 цагт 3416 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас баржээ

2021-09-22,   408

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3416 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 14 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсаaн 3416 хүний 1896 нь Улаанбаатарт, 1518 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 6120 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 21524 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 12156, хүндэвтэр 6965, хүнд 2027, маш хүнд оноштой 376 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 3416 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188