• Өнөөдөр 2024-05-10

Өнөөдөр суурин 35 цэгт 4896 иргэнийг дархлаажуулна

2021-09-22,   344

Улаанбаатар хотод өнөөдөр буюу есдүгээр сарын 22-нд дархлаажуулалтын суурин 35 цэг 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Вакцинжуулах цэгүүдэд 56 багийн 284 эмч, ажилтан ажиллаж, 4896 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 105,
  • II тунд 417,
  • нэмэлт сэргээх тунд 1769 буюу нийт 2291 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 14 хувь байна. Мөн 2875 жирэмсэн эх, 12-15 насны 65941, 16-17 насны 25981 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

 


Өнөөдөр суурин 35 цэгт 4896 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188