• Өнөөдөр 2024-05-10

Өнгөрсөн 24 цагт 2543 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас баржээ

2021-09-21,   433

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2543 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 13 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсаaн 2453 хүний 1342 нь Улаанбаатарт, 1201 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 4883 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 21397 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 12329, хүндэвтэр 6729, хүнд 1959, маш хүнд оноштой 380 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 2543 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188