Улаанбаатар хотод өнөөдөр буюу есдүгээр сарын 18-нд коронавирусийн вакцинжуулалт суурин 37 цэг 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Вакцинжуулалтын цэгүүдэд 58 багийн 287 эмч, ажилтан ажиллаж, 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 188, II тунд 628, нэмэлт сэргээх тунд 4135, нийт 4951 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2860 (24 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65.048 (73.2 хувь), 16-17 насны 25.696 (75.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.
Өнөөдөр суурин 37 цэгт 4808 иргэнийг дархлаажуулна |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |