• Өнөөдөр 2024-04-19

Өнөөдөр суурин 40 цэгт 5352 иргэнийг дархлаажуулна

2021-09-16,   408

Улаанбаатар хотод өнөөдөр буюу есдүгээр сарын 16-нд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 40 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Вакцинжуулалтын 40 цэгт нийт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5,352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины 

  • I тунг 183,
  • II тунг 600,
  • нэмэлт сэргээх тунг 4637 буюу нийт 5420 иргэн хийлгэжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувь байна. Мөн зорилтот бүлгийн буюу 2847 жирэмсэн эх, 12-15 насны 64552, 16-17 насны 25594 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

 


Өнөөдөр суурин 40 цэгт 5352 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188