• Өнөөдөр 2024-04-19

С.ЭНХБОЛД: Түргэвчилсэн тестээр эерэг гарсан, хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн иргэнийг батлагдсан тохиолдол гэж үзэж байгаа

2021-09-15,   802

Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд бүүстэр тунг идэхжүүлэх чиглэл өгсөн. 

Зургадугаар сарын давлагааны үеэр эмнэлэгт 14 мянга, гэрээр 30 мянга орчим иргэн эмчлүүлж байсан бол энэ удаа эмнэлэгт 20 мянган ор дэлгэсэн.

Эрэмбэлэлтийг хийхээр эрүүл мэндийн салбар дээд цэгтээ ажиллаж байна. Ялангуяа анхан шатны эмнэлгийн байгууллагууд эрэмбэлэлтийг маш сайн хийж байгаа. Гэсэн хэдий ч бухимдалтай иргэд эмнэлэгт хандах хүсэл нь давамгайлж, эмнэлгийн ор дүүрч байна. Хүнд оноштой иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг яаралтай эмнэлэгт хэвтүүлэх чиглэл өгсөн. "Ковид-19" халдвараар өвчилсөн нь батлагдсан бол нэг өвчтөний эмчилгээнд 160 мянган төгрөг баталсан. Долдугаар сараас энэ тариф мөрдөгдөж эхэлсэн. Шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг дээрээ очиж түргэвчилсэн шинжилгээ өгнө. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан, хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн иргэнийг бид батлагдсан тохиолдол гэж үзэж байгаа.

Мөн арбидол эмийг өвөрмөц эмийн жагсаалтаас хассанаас биш эмчилгээнээс хасаагүй.


С.ЭНХБОЛД: Түргэвчилсэн тестээр эерэг гарсан, хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн иргэнийг батлагдсан тохиолдол гэж үзэж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188