• Өнөөдөр 2024-04-19

Өнөөдөр суурин 40 цэгт 6706 иргэнийг дархлаажуулна

2021-09-14,   417

Улаанбаатар хотод өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 40 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Вакцинжуулах цэгүүдэд 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 6706 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 6,309 иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнд:

  • 202 нь I тунг
  • 725 нь II тунг хийлгэсэн бол нэмэлт сэргээх буюу III тунг 5382 хүн хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2831 жирэмсэн эх, 12-15 насны 64045, 16-17 насны 25457 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт сэргээх тунг хийлгэхэд иргэдэд

  • коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан,
  • хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм.

Шалгуурт нийцсэн иргэнийг “Пфайзер” үйлдвэрийн комирнэти, “Синофарм” үйлдвэрийн corv вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулах юм.

 


Өнөөдөр суурин 40 цэгт 6706 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188