• Өнөөдөр 2024-04-26

Өнгөрсөн 24 цагт 3680 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас баржээ

2021-09-09,   560

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3680 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 10 хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсан 3680 хүний 1381 нь Улаанбаатарт, 2299 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 3805 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 20722 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 13643, хүндэвтэр 5248, хүнд 1547, маш хүнд оноштой 284 хүн байгаа юм.

 

 


Өнгөрсөн 24 цагт 3680 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188