• Өнөөдөр 2024-04-19

Өнгөрсөн 24 цагт 3677 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ

2021-09-08,   511

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3677 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 61-80 насны зургаан хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсан 3677 хүний 1469 нь Улаанбаатарт, 2208 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 3392 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 19440 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 12552, хүндэвтэр 5086, хүнд 1526, маш хүнд оноштой 276 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 3677 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188