• Өнөөдөр 2024-04-19

Өнгөрсөн 24 цагт 3963 хүнээс халдвар илэрч, найман хүн нас баржээ

2021-09-07,   668

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3963 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 41-ээс дээш насны найман хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсан 3963 хүний 1383 нь Улаанбаатарт, 2580 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 3560 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 20439 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 13771, хүндэвтэр 5039, хүнд 1363, маш хүнд оноштой 266 хүн байгаа юм.

 

 

 


Өнгөрсөн 24 цагт 3963 хүнээс халдвар илэрч, найман хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188