• Өнөөдөр 2024-04-27

Шинээр 3696 хүнээс коронавирусийн халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

2021-09-04,   372

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хүргэж байна. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 228685 болж нэмэгдэв.
 
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
  • 1028 нь нийслэл хотод,
  • 2668 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 2644 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
 
Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 
 
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 957 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
 
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17010 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 25499 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
  • Хөнгөн – 11026
  • Хүндэвтэр- 4430
  • Хүнд – 1332
  • Маш хүнд - 222 хүн байна.
Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг уриалж байна.

Шинээр 3696 хүнээс коронавирусийн халдвар илэрч, зургаан хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188