• Өнөөдөр 2024-05-02

ХӨСҮТ: Лабораторийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон учраас PCR шинжилгээ авах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон

2021-08-30,   657

Халдварт өвчин судлалын үндэсний төв тодорхойгүй хугацаанд PCR шинжилгээ авахаа зогсоосон байна.  Энэ талаар тус эмнэлэг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
 
PCR шинжилгээг түр хугацаанд хүлээж авахгүй болсон талаар тус эмнэлгийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Манай эмнэлэг   PCR шинжилгээ авахаа зогсоосон нь үнэн. Лабораторийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон учраас шинжилгээ авах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нүүлгэх байсан ч овор хэмжээ их техник ихтэй учир амжаагүй. PCR оношлуур гааль дээр саатсан гэдэг мэдээллийн талаар бид мэдэхгүй байна. Явуулын цэгүүдэд шинжилгээ хэвийн авч байгаа" гэлээ.
 
Тус төв нь өдөр бүр 09:00-12:00 цагийн хооронд иргэдээс PCR шинжилгээг үнэгүй авч байсан юм. 

ХӨСҮТ: Лабораторийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон учраас PCR шинжилгээ авах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188