• Өнөөдөр 2024-04-27

Өнгөрсөн 24 цагт 2209 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ

2021-08-30,   467

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2209 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 41-80 насны дөрвөн хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсан 2209 хүний 438 нь Улаанбаатарт, 1771 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 1795 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 13570 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8400, хүндэвтэр 3930, хүнд 1030, маш хүнд оноштой 210 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 2209 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188