• Өнөөдөр 2024-05-10

Өнөөдөр явуулын дөрөв, суурин 44 цэгт 6220 иргэнийг дархлаажуулна

2021-08-30,   512

Улаанбаатар хотод өнөөдөр буюу  наймдугаар сарын 30-нд явуулын дөрөв, суурин 44 цэг ажиллана.  Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэгүүдэд 65 багийн 336 эмч, ажилтан ажиллаж, 6220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 162, II тунд 553, III тунд 272, нийт 987 иргэнийг дархлаажуулсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74 хувь, II тунгийн хамралт 69.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2669 (22.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 56735 (63.8 хувь), 16-17 насны 23454 (69.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.


Өнөөдөр явуулын дөрөв, суурин 44 цэгт 6220 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188