• Өнөөдөр 2024-05-10

Өнгөрсөн 24 цагт 2414 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ

2021-08-29,   695

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2414 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 61-80 насны гурван хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсан 2414 хүний 618 нь Улаанбаатарт, 1796 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 2332 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 13033 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 7988, хүндэвтэр 3786, хүнд 1052, маш хүнд оноштой 207 хүн байгаа юм.

 

 

 


Өнгөрсөн 24 цагт 2414 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188