• Өнөөдөр 2024-05-11

Өнөөдөр явуулын 24 цэгт 2492 иргэнийг дархлаажуулна

2021-08-29,   442

Улаанбаатар хотод өнөөдөр буюу наймдугаар сарын 29-нд коронавирусийн вакцинжуулалтын 24 цэг ажиллана. Явуулын 24 цэгт 38 багийн 188 эмч, ажилтан ажиллаж, 2492 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74 хувь, II тунгийн хамралт 69.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2666 (22.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 56334 (63.4 хувь), 16-17 насны 23350 (68.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.

 


Өнөөдөр явуулын 24 цэгт 2492 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188