• Өнөөдөр 2024-05-11

Өнгөрсөн 24 цагт 2422 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас баржээ

2021-08-28,   518

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2422 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас нэг хүн нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсан 2422 хүний 571 нь Улаанбаатарт, 1851 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 2131 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 12802 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 7737, хүндэвтэр 3844, хүнд 1021, маш хүнд оноштой 200 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 2422 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188