• Өнөөдөр 2024-05-10

Өнгөрсөн 24 цагт 2289 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ

2021-08-27,   529

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2289 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 41-ээс дээш насны дөрвөн хүс нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсан 2289 хүний 632 нь Улаанбаатарт, 1657 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 1521 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 12472 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 7447, хүндэвтэр 3848, хүнд 980, маш хүнд оноштой 197 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 2289 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188