• Өнөөдөр 2024-05-10

Өнгөрсөн 24 цагт 2467 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ

2021-08-26,   614

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  шинээр 2467 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 21-ээс дээш насны зургаан хүс нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсан 2467 хүний 773 нь Улаанбаатарт, 1691 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 1465 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 12106 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 7123, хүндэвтэр 3813, хүнд 991, маш хүнд 179 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 2467 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188