• Өнөөдөр 2024-05-10

Өнгөрсөн 24 цагт 2433 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ

2021-08-25,   523

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  шинээр 2433 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 61-80 насны зургаан хүс нас баржээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсан 2433 хүний 850 нь Улаанбаатарт, 1552 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 1479 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 10928 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 6772, хүндэвтэр 3686, хүнд 947, маш хүнд 187 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 2433 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188