• Өнөөдөр 2024-05-10

Өнөөдөр явуулын хоёр, суурин 45 цэгт 5058 иргэнийг дархлаажуулна

2021-08-25,   456

Улаанбаатар хотод өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 45 цэг 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Вакцинжуулалтын цэгүүдэд 59 багийн 397 эмч, ажилтан ажиллаж, 5058 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 721, II тунд 2589, III тунд 3235 хамрагдсанаар нийт 6545 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.8, II тунгийн хамралт 68.5 хувь байгаа юм.

 


Өнөөдөр явуулын хоёр, суурин 45 цэгт 5058 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188