• Өнөөдөр 2024-05-11

Коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд 2659 хүн хамрагдаад байна

2021-08-24,   598

             Монгол Улсад коронавирусийн шинэ төрлийн дельта хувилбарын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан, алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр нэмэлт нэг тун болох гурав дахь тунгаар вакцинжуулах ажлыг зохион байгуулсугай” гэсэн захирамж гаргаснаар коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийж эхлээд байгаа.

Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр нийслэлийн хэмжээнд "Ковид-19" вирусийн эсрэг вакцины эхний тунд 1025, хоёр дахь тунд 3539, гурав дахь тунд 2659 хүн нийт 7223 хүнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хүн амын нэгдүгээр тунд 73.8 хувь, хоёрдугаар тунд 68.3 хувь хамрагдсан бөгөөд зорилтот бүлгийн буюу 2526 жирэмсэн эх, 12-15 насны 49517, 16-17 насны 21611 хүүхэд  дархлаажуулалтанд хамрагджээ.

 


Коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунд 2659 хүн хамрагдаад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188