• Өнөөдөр 2024-05-10

АНУ пфайзер вакцинд байнгын зөвшөөрөл олгожээ

2021-08-24,   583

АНУ-ын Эм, хүнсний хэрэг эрхлэх газраас өнгөрсөн даваа гараг буюу наймдугаар сарын 23-нд  "Пфайзер, БиоНТех" үйлдвэрийн хамтран бүтээсэн "Ковид-19"-ийн эсрэг пфайзер вакцинд байнгын зөвшөөрөл олгожээ.

Пфайзер вакцинд байнгын зөвшөөрөл олгохын тулд тус вакцинд эмнэл зүйн туршилтыг хийсэн бөгөөд 16 ба түүнээс дээш насны 40 мянга гаруй хүн оролцсон туршилтын мэдээлэл, тоо баримтыг нягтлан шалгахад коронавирусийн халдвараас 91 хувийн үр дүнтэй хамгаалж байгааг тогтоосон байна. Өнөөг хүртэл коронавирусийн эсрэг ашиглаж байсан вакцинууд бүгд шуурхай горимд ашиглах зөвшөөрөлтэй байсан бол "Пфайзер, БиоНТех"-ийн пфайзер вакцин стандартын дагуу АНУ-ын эрх баригчдаас бүрэн зөвшөөрөл авсан анхны "Ковид-19"-ийн эсрэг вакцин болсон байна. Цаашид энэ вакцинийг "Comirnaty" гэх брэндийн дор зах зээлд нийлүүлэх аж.

 

М.ЭНХЗУЛ


АНУ пфайзер вакцинд байнгын зөвшөөрөл олгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188