• Өнөөдөр 2024-05-10

Өнгөрсөн 24 цагт 1566 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ

2021-08-23,   426

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  шинээр 1566 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлийн улмаас 41-80 насны дөрвөн хүс нас баржээ. Улмаар Монгол Улсын хэмжээнд нийт 902 хүн амиа алдаад байгаа юм.

Коронавирусийн халдвар нь батлагдсан 1566 хүний 342 нь Улаанбаатарт, 1224 нь орон нутагт илэрсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагт 1674 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан аж. Улсын хэмжээнд нийт 10928 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 6303, хүндэвтэр 3532, хүнд 898, маш хүнд 185 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 1566 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188