• Өнөөдөр 2024-05-10

Л.ЭНХСАЙХАН: Ковидоор өвдсөний дараа зарим хүнд 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байна

2021-08-20,   764

   ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Ковидоор өвдсөн хүмүүст олон төрлийн шинж тэмдэг илэрч байна. Ковидоор өвдсөний дараа зарим хүнд 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байна. Тиймээс энэ халдварт өвдөхгүй байх нь чухал. Зарим хүнд урт хугацаанд үргэлжлэх явдал ч байна. Тодруулбал,  4-7 сар шинж тэмдэг илэрч байна.

    Хамгийн түгээмэл шинж нь ядарч сульдах, толгой өвдөх анхаарал сулрах, үс унах, нойргүйдэх, гэдэс эвгүйрхэх зэргээр илэрч байгаа. Цаашид халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай. Дотоод орчинд масктай байх хэрэгтэй" гэлээ.


Л.ЭНХСАЙХАН: Ковидоор өвдсөний дараа зарим хүнд 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188