• Өнөөдөр 2024-05-05

Баян-Өлгий, Завхан, Ховд аймагт илрэх халдварын эерэг тохиолдлын 50-иас дээш хувийг дельта хувилбар эзэлж байна

2021-08-18,   798

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр халдварын голомтод ажиллаж байгаа хариу арга хэмжээний багийнхныг вакцины гурав дахь тунд хамруулах шийдвэр гаргасан талаар мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт эерэг илэрч байгаа халдварын тохиолдлуудын 30 хувьд дельта хувилбар илэрч байна.

Дельта хувилбарын нийт эерэг тохиолдолд эзлэх хувь:

  • Баян-Өлгий аймаг 80 хувь
  • Завхан аймагт 70 хувь
  • Ховд аймагт 55 хувь
  • Говьсүмбэр аймагт 43 хувь
  • Хэнтий аймагт 35 хувь
  • Өвөрхангай аймагт 10 хувь

Баянгол, Сүхбаатар дүүрэгт илэрсэн 100 эерэг сорьцод  НЭМҮТ-ээс шинжилгээ хийхэд:

  • Дельта хувилбар 30
  • Гамма хувилбар хоёр
  • Альфа хувилбар 57

Дельта хувилбарын тархалт наадам зохион байгуулсан, олон жуулчин хүлээн авсан аймгуудад их байгаа талаар УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээллээ. Цаашид халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд есдүгээр сарын дунд үеэс эрс нэмэгдэх тооцоолол гарсан байна.

Дельта хувилбарын тархалтын үед вакцины үр дүн буурч байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Энэ хувилбар Ухань хотын анхны хувилбараас илүү хүнд өвчлөл үүсгэж байгааг олон улсын жишгээс харж болох тухай онцолсон юм. 

 

 


Баян-Өлгий, Завхан, Ховд аймагт илрэх халдварын эерэг тохиолдлын 50-иас дээш хувийг дельта хувилбар эзэлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188