• Өнөөдөр 2024-05-05

1582 халдварын тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ

2021-08-18,   453

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.  

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1582 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 187532 боллоо. Харин "Ковид-19" халдварын хүндрэлээр таван иргэн амиа алдсан байна. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт нас баралтын тоо 889 болж байгаа юм. Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 452 нь нийслэл хотод, 1130 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5294
  • Хүндэвтэр- 3055
  • Хүнд – 848
  • Маш хүнд - 196 хүн байна.

Одоогоор улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 2218058 хүн, хоёрдугаар тунд 2022529 хүнийг хамруулаад байна.


1582 халдварын тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188