Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явуулын нэг, суурин 59 цэг ажиллана. Эдгээр цэгт 68 багийн 494 эмч, ажилтан ажиллаж, 5084 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 163, II тунд 633, III тунд зорилтот бүлгийн 149 нийт 945 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 3887 жирэмсэн эх, 12-15 насныхны 79.8 хувь буюу 70941 хүүхэд, 16-17 насны 83.4 хувь буюу 28192 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаад байна.
| Өнөөдөр дархлаажуулалтын суурин 59 цэг, явуулын нэг цэг ажиллана |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |