Сүүлчийн өдрүүдэд орон нутагт гарах коронавирусийн халдварын тоо эрс нэмэгдэх хандлагатай байгааг талаар албаны мэргэжилтнүүд онцолж байгаа. Тухайлбал өчигдрийн байдлаар орон нутагт 1010 халдварын тохиолдол бүртгэгдсэн.
Тэгвэл ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өөрийн орон нутагт дельта хувилбар тархсан талаар мэдээллээ. Тэрбээр “Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ шүү. Дельта орон нутагт тархсан байна” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Л.БАТТӨР: Дельта вирус орон нутагт тархсан |
|