• Өнөөдөр 2024-05-05

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал буурчээ

2021-08-14,   436

          “Ковид-19” халдварыг илрүүлэх шинжилгээнд өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотод нийт 2573 иргэнийг хамруулснаас 1172 хүнээс PCR, 1401 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авчээ. Үүнээс “Ковид-19” халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, долоо нь жирэмсэн эмэгтэй байна.

          Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 12-нд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бол тухайн өдрийн 23:00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа юм. Мөн тусгаарлах байранд эмчлүүлж буй 146, гэрээр эмчлүүлж байгаа 4055, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 8426 байна.

 

 


Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал буурчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188