• Өнөөдөр 2024-05-05

1402 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас баржээ

2021-08-14,   538

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1402 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 182291 боллоо. Харин "Ковид-19" халдварын хүндрэлээр нэг иргэн амиа алдсан байна. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт нас баралтын тоо 872 болж байгаа юм.

Шинээр халдвар нь батлагдсан 1402 тохиолдлын 451 нь нийслэлд, 950 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын хамгийн их буюу 222 нь Баян-Өлгий аймаг, 111 нь Ховд аймагт тус тус илэрчээ. Одоогоор улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 2216191 хүн, хоёрдугаар тунд 2016593 хүнийг хамруулаад байна. 


1402 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188