• Өнөөдөр 2024-05-05

Монгол Улс мутацийн хоёр лабораторитой болно

2021-08-13,   531

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Япон Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсад мутацийн хоёр лаборатори байгуулахтай холбоотой мэдээлэл өгөв. Энэ талаар "Транспэрэнси Интернэшнл-Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр "Япон Улсын тусламжаар удахгүй Монголд мутацийн хоёр лаборатори ашиглалтад орно.

          Ингэснээр дельта вирусийг илүү сайн хянах боломж бүрдэнэ. Мөн ХӨСҮТ-д 34 мянган хүн дээр хийгдсэн олон улсын түвшний судалгаа хэвлэгдэнэ. Энэ нь вакцины бодит байдлын үр нөлөөг шинжилсэн. Өндөр түвшинд хийгдсэн уг судалгааг олон улсын сэтгүүлд нийтлүүлнэ.

          50-аас дээш насны хүмүүсийн дархлаа тогтоц ямар ч вакцин дээр сул байна. Вакцины нөлөө энэ насны хүмүүст сар тутам 6-7 хувиар буурч байна. Аль ч вакцин тодорхой хэмжээгээр буурдаг" гэсэн юм.

 


Монгол Улс мутацийн хоёр лабораторитой болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188