• Өнөөдөр 2024-05-05

Өнгөрсөн 24 цагт 1453 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас баржээ

2021-08-13,   471

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1453 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 179894 боллоо. Харин "Ковид-19" халдварын хүндрэлээр орон нутагт 61, 80 настай хоёр иргэн амиа алдсан байна. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт нас баралтын тоо 871 болж байгаа юм.

Шинээр халдвар нь батлагдсан 1453 тохиолдлын 343 нь нийслэлд, 1110 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт бүртгэгдсэн 1110 тохиолдлын хамгийн их буюу 276 нь Баян-Өлгий аймаг, 118 нь Ховд аймагт тус тус илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 8886 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1590 нь хүүхэд, 230 нь жирэмсэн эх байна. Улсын хэмжээнд коронавирусийн вакцины нэгдүгээр тунд 2213422, хоёрдугаар тунд 2011158 хүн хамрагдаад байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 1453 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188