• Өнөөдөр 2024-05-05

Л.БАТТӨР: Өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдээгүй

2021-08-13,   691

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээлэл хийж байна. 

Энэ үер ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр "Улаанбаатар хотод өнөөдөр нас баралт бүртгэгдээгүй. Халдварын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Хэдий нийслэл дэх нөхцөл сайжирч байгаа ч орон нутагт байдал хүнд байна. Орон нутаг дундаа Баян-Өлгий аймагт нийт халдварын 30 гаруй хувь нь бүртгэгдэж байна. Тус аймагт зуны амралтаар 25 мянга орчим хүн очсон. Мөн энд олон нийтийг хамарсан маш олон арга хэмжээ болсон. Ховд аймгийн хувьд мөн даншиг наадам болсон нь халдвар нэмэгдэх шалтгаан болсон байна. Баян-Өлгий аймаг мөн нийт хүн амын вакцинжуулалт хамгийн бага хувьтай байна.

PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь таван хувиас доош орвол ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу халдварын хяналтдаа авсныг илтгэнэ. Халдвар авсан 0-17 насны хүүхдүүдийн 50 орчим хувийг 12-17 насныхан эзэлж байсан. Харин вакцинжуулалт хийж эхэлснээр эзлэх хувь нь 30 болж буурсан. Синофарм, Синовак вакцин тарьсан ихэнх улсад вакцинжуулалтын эхэн үед халдварын давлагаа үүссэн. Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10 хувьд нь мутацийг илрүүлэх шинжилгээ хийж буй. Нийт үзсэн шинжилгээний 11 хувьд дельта вирус илэрсэн. Олон улсын нислэгээр ирсэн вакцин тариулсан иргэдээс халдвар илрэх тохиолдол байна. Хүүхдүүд вакцинжуулалтад маш сайн оролцож байна. Харин 18-34 насны залуусын хамрагдалтын идэвх суларсан" гэсэн юм.

 


Л.БАТТӨР: Өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-08-13 13:37:36
    asdfghjkl;': нямхүүгийн нэрээр үхэл алга болсон
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188