• Өнөөдөр 2024-05-05

1443 хүнээс халдвар илэрч, зургаан иргэн нас баржээ

2021-08-12,   497

       Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагт коронавирус халдварын 1443 тохиолдол батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 442, орон нутагт 1001 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ.

      Сүүлийн 24 цагийн байдлаар 8766 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн-5074, хүндэвтэр 2735, хүнд 780, маш хүнд 177 иргэн байна. Тэдний 1589 нь хүүхэд, 213 нь жирэмсэн эх  байгаа талаар мэдээлэл өгсөн юм. 

 


1443 хүнээс халдвар илэрч, зургаан иргэн нас баржээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188