• Өнөөдөр 2024-05-18

Коронавирусийн халдвараар өвчилсөн 80-аас дээш насны гурван иргэн нас барлаа

2021-08-11,   314

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 1433 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 176998 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд нийслэлд 524, орон нутагт 909 тохиолдд илэрсэн байна.

Харин 2262 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Мөн коронавирусийн халдвар авч хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны гурван хүн нас баржээ. Улмаар манай улс цар тахлын улмаас нийт 863 иргэнээ алдаад байна.

Одоогоор коронавирусийн халдварт өртсөн 8599 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол тэдний 1885 нь хөнгөн хэлбэрийн оноштой гэнэ. Хөнгөн хэлбэрийн өвчлөгсөд өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5070
  • Хүндэвтэр - 2558
  • Хүнд – 799
  • Маш хүнд - 172 хүн байгаа аж.

 

 


Коронавирусийн халдвараар өвчилсөн 80-аас дээш насны гурван иргэн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188