• Өнөөдөр 2024-05-18

Өнөөдөр суурин 40 цэгт 5408 иргэнийг дархлаажуулна

2021-08-11,   504

Улаанбаатар хотод өнөөдөр буюу наймдугаар сарын 11-нд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын суурин 40 цэг ажиллана. Суурин 40 цэгт 48 багийн 325 эмч, ажилтан ажиллаж, 5408 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын I тунд 1159, II тунд 1167 буюу нийт 2326 иргэнийг хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1095049 иргэн I тунд, 994339 иргэн II тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 2192 жирэмсэн эх, 12-15 насны 33375, 16-17 насны 17083 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.


Өнөөдөр суурин 40 цэгт 5408 иргэнийг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188