• Өнөөдөр 2024-05-18

Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цагт ажиллана

2021-08-09,   390

Улаанбаатар хотод өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний зургаан цэг ажиллана. Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цагийн хооронд ажиллах бөгөөд 100-150 сорьц авах юм. 

Өчигдөр нийслэлд шинжилгээний гурван цэгт 20 эмч, ажилтан ажиллажээ. Мөн тандалт, хариу арга хэмжээний 58 багт 232 эмч, ажилтан 58 тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа. Түүнчлэн явуулын амбулаторийн үйлчилгээг 22 эмч, ажилтан зургаан автобусаар үзүүлж, дархлаажуулалтын суурин 17 цэгт 146 эмч, ажилтан ажилласан талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цагт ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188