• Өнөөдөр 2024-05-18

Л.БАТТӨР: Эргэлзэх хэрэггүй, Улаанбаатар хотод эерэг илрэх хувь буурч байгаа

2021-08-02,   1188

Коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо Улаанбаатар хотод буурсан үзүүлэлттэй байгаа.  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1063 хүнээс халдвар илэрч, 283 нь Улаанбаатар хотод, 780 нь орон нутагт илэрсэн байна.

Ийн нийслэлд халдвар авсан иргэдийн тоо буурсан нь шинжилгээ өгөх хүний тоо багассантай холбоотой хэмээн иргэд шүүмжилж буй. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр цахим хуудастаа тайлбар хийжээ. Тэрбээр “Шинжилгээний тоотой холбоотой тохиолдол бага болж байна гэсэн эргэлзээ их байна. Эргэлзэх хэрэггүй. Улаанбаатар хотод эерэг илрэх хувь буурч байгаа. Шаардлагагүй шинжилгээ эрс буурч байна. Орон нутаг явах, албан байгууллагууд шинжилгээ нэхдэг байсан учраас PCR их байсан үе бий. Гэхдээ тайвшрах болоогүй шүү” гэжээ.


Л.БАТТӨР: Эргэлзэх хэрэггүй, Улаанбаатар хотод эерэг илрэх хувь буурч байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188